Онцгой бүс

 МҮОНРадиогийн Цэнгээнт нэвтрүүлгийн алба 2009 оны 9-р сарын 1-ээс 10-р сарын 1-ны хооронд “Онцгой бүс” нэртэй нэгэн шинэ цэнгээнт нэвтрүүлгийг бэлтгэн сонсогчиддоо хүргэх гэж байна. Энэхүү нэвтрүүлэг нь бүтэн сарын турш МҮОНРадиогийн эфирээр нэвтрэх бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагын 17 цаг 10 минутаас 18 цагийн хооронд 50 минутын хугацаатайгаар сонсогчдод хүрэх болно.  
“Онцгой бүс” нэртэй цэнгээнт нэвтрүүлгээ бид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах онцгой обьектуудын / Жич: Засгийн газрын байгууллагууд, 4-р цахилгаан станц гэх мэт / аюулгүй байдал хэв журмыг сахиулан ажилладаг дотоодын цэргийн 05 дугаар анги мөн Монголын залуучуудын холбоотой хамтран бэлтгэнэ. Энэ нэвтрүүлгээрээ дамжуулан “онцгой” обьектуудад ажиллаж байгаа дотоодын цэргийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний оюун ухаан, авхаалж самбааг нээн хөгжүүлэх, цаашлаад улсын онцгой бүсэд ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаа тэдгээр залуусынхаа ажлын онцлог байдлыг сонсогчиддоо таниулах, Халх голын 70 жилийн ойг тохиолдуулан залуучуудын эх оронч үзлийг дэмжих зорилготой юм.  
"Онцгой бүс" цэнгээнт нэвтрүүлэгт нийтдээ гурван баг оролцоно.Баг тус бүр 4 хүний бүрэлдэхүүнтэй байх юм.
 Нэвтрүүлгийн эцэст хамгийн шилдэгийг шалгаруулна. Онцолж хэлэхэд “Онцгой бүс” нэвтрүүлэгт оролцох багууд болоод багийн гишүүдийнхээ тухайн өдрийн нэвтрүүлэгт хэрхэн яаж оролцсон бэ гэдгийг оноогоор дүгнэхээс гадна сонсогчдынхоо саналыг мессэжээр, захидлаар, имэйл хаягуудаар давхар авах болно. 
Нэвтрүүлгийг бичлэгээр болон студээс шууд явуулна. Нэвтрүүлгийн ялагчид “Цэнгээнт нэвтрүүлгийн алба”-ны гарын бэлэг байхаас гадна хамтарч байгаа байгууллагаас нэрэмжит шагналыг өгдөг уламжлалтай.  

Шагнах уу шийтгэх үү

Цэнгээнт нэвтрүүлгийн редакци өнгөрсөн оны 12сарын 1-нээс эхлэн радио реалити шоу нэвтрүүлэг явуулж эхэлсэн.12сарын 1-нээс 4-н сарын 1-н хүртэл бүтэн дөрвөн  сарын турш "Цэнхэр үдшийн адал явдал", 4-н сарын 1-нээс 5-н сарын 1-ний хооронд "Дэнжийн мянга", 5-н сарын 1-нээс 6-н сарын 1-ний хооронд "Зар тойрсон амьдрал" реалити шоу цэнгээнт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Харин энэ  6-р сарын 3-нээс эхлэн сонсогчиддоо "Шагнах уу, шийтгэх үү" нэртэй шоу цэнгээнт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж эхлээд байна. Нэвтрүүлгийн маань салхийг хагалж "ТВ-Коктейл" хамтлагийн жүжигчин Өнөржаргал ирж нэвтрүүлэгт оролцсон. Зочин маань нэвтрүүлгийн асуултанд бүдэрч шагнуулах шийтгүүлэх нь эргэлзээтэй болсноор нэвтрүүлгийн нэгдүгээр үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед сонсогч бидэнтэй холбогдож зочинд асуулт тавьсанаар үргэлжилсэн боловч зочин маань бас л бүдэрч шийтгэл хүлээх нь тодорхой болсноор нэвтрүүлгийн хоёрдугаар үе дууссан. 3-р үе шагналаар бялхасан цаг мөч байлаа. Сонсогчид зочинтой холбогдож асуултаа ирүүлэхийн тулд код авч орж ирснэээр 3-р үе эхлэсэн. Манай сонсогчид зочны асуултанд маш амжилттай хариулж   "ТВ-Коктейл" хамтлагийн жүжигчин Өскөгөөс гарын билэг авсан. Харин дараагийн оролцогч хэн байх бол?  шагнуулах бол уу? эсвэл бүр эсрэгээрээ шийтгүүлэх бол уу... Та бас хэн нэгнийг шагнаж шийтгэж болно. Зөвхөн хэнийг гэдгээ л захиалаарай.Таныг хүлээж байна сонголт таны гарт...

Шинэ дуу төрлөө

Боломж хөтөлбөрийн ДУРЛАХ НАС булангаас жил бүрийн гэгээн валентины өдөр буюу хайртай хосуудын баярын өдрөөр сонсогчдийнхоо дунд хайрын шүлгийн, хайрын захидлын, хайр дурлалын тухай афоризммын уралдаан зарладаг нь хэдийнээ уламжлал болсон. Энэ жилийн хувьд та бүхний Дижитал хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэдэх дуучин Эркатай хамтран хайрын шүлгийн уралдааныг зарласан. Энэхүү уралдаанд сонсогчид маань идэвхитэй оролцож нийт 100-гаад сонсогчийн 200 гаруй шүлэг ирснээс эхний гурван байрыг дуучин Эркатай хамтран шалгаруулж шагнасан. 1-р байр эзэлсэн шүлгээр дуучин Эрка дуу бүтээнэ гэж сонсогчдод амалсан байгаа. Дуучин маань өөрийн бие даасан анхны цомгоо гаргахаар, мөн амалсан ёсоороо дуу бүтээж урын сандаа нэмэрлэхээр завгүй гүйж яваа. Ингээд хайрын шүлгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн шүлгийг та нартаа зориулъя.

1-р байр. Их Монгол дээд сургуулийн сэтгүүлзүйн 4-р курсийн оюутан Б.Сайнмөнх

Үүлэн цагаан сэтгэлээр чамд би дурлаж

Өөрөө би хаачхаа мэдэхгүй хөвж явахад

Өнчин хоцрохоо мэдэхгүй чамд л дасаж

Үүр хаяартал чамтай хамт болздог байсан

Даарч хоносон шөнө чамайг зүүдлээгүйгээ мэдэж

Дасаж хайрласан сэтгэлдээ өөрийгөө манцуйлаад

Дарвуулгүй завиар их амьдралыг гатлахаар

Даанч их хол явж дээ би

Одоо би бөх гэгчийн нойрноосоо сэрж

Орчлонд үлгэр шиг амьдрал зохиохоор

Тэртээд өнгөрсөн он жилүүдийг эргэн дурсахгүй

Тийм хол явж чадна чамд би амлая

Зүрхийг минь шархлуулах дурлал битгий байгаасай

Зүүдийг минь эзгүйрүүлсэн хайр битгий байгаасай

Хагацаж салах учрал битгий байгаасай

Харамсал төрүүлэх сэтгэл битгий байгаасай

Чамтай учирсан минь зүүд битгий байгаасай

Чамаар хайрлуулсан минь хуурамч битгий байгаасай

Чин сэтгэлийн хайр нь байгаасай

Чимээгүй шөнийн инээд нь байгаасай.

Боломжийн ХИТ парад

Гадаад дуу:

Beyonce - Halo

Lady Ga Ga - Poker Face

Ciara Feat. Justin Timberlake - Love, Sex, Magic

Flo Rida - Right Round

Black Eyed Peac - Boom Boom Pow

 

(Нийт: 4)


Design By: ЖивЖив